Мцхетоба-Светицховлоба
Мцхета. Светицховелийн сүм. 1010 – 1029 онууд.
Гүржийн эртний нийслэл Мцхетад дахь Светицховелийн сүмийн ариун шүтээнийг шүтэх бүх нийтийн амралтын өдөр.
Домгоор I зуунд мцхетын раввин Элиоз Иерусалимаас Ромын дайчдаас худалдан авсан Христийн хитоны (дээл) хэсгийг авчирчээ. Тэр ариун шүтээнийг харсан Элиозын эгч нь түүнийг гартаа авангуут нас баржээ. Хитоныг Сидонийг гараас салгах гээд чадаагүй учир түүнийг хитонтай нь цуг оршуулсан ба тэр газар нь Гүржид анхных болох христийн 12 номлогчийн сүмийг барьжээ. Тэр сүмийг шинэчлэн XI зуунд Светицховелийн сүмийг босгосон байна. Энэ өдөр сүсэгтэн олон Мцхетад ирж мөргөл үйлддэг.
Гүрж албан ёсны нэр нь: Гүржийн бүгд найрамдах улс, Republic of Georgia (англ.) Гүржээр нэр нь საქართველო ("Сакартвело" гэж уншигдана).
Өдрийн ишлэл
“Мартагдсан байхаас алдарших нь амархан”
(Өнөөгөөс 80 жилийн өмнө 1926 онд “Вини-Пух ба бүгд-бүгд-бүгд” гэсэн ном гарчээ)
Номыг зохиогч Алан Милн тэр цагаас хойш уншигч олон түүнийг зөвхөн хүүхдийн зохиолч гэж хүлээн авах боллоо, томчуудад зориулсан зохиолыг нь уншихгүй байна гэж гомдож байв.Винни-Пухын дүр болсон Винни бамбрууш. Тэрээр анчнаас худалдан авсан Гарри Коулберн гэдэг малын эмчийн хамт. Гарри бамбруушийг Виннипег хотынхоо нэрээр Винни гэж нэрлэжээ
Үлгэрийн баавгайн дүр нь канад баавгай болсон ба хоёр сартай байхад нь эхийг нь агнасан анчин бамбруушыг дайнд явах гэж байсан Гарри Коулберн гэдэг малын эмчид 1914 онд худалдсан байв. Эмч бамбруушыг төрөлх хот Виннипегийн нэрээр Винни гэж нэрлэсэн ба тэр нь Английн Солсбери дэх лагерь байсан канадын хорооны хайртай амьтан болсон байв. Хороог фронтод илгээхэд Коулберн түүнийг Лондоны амьтны хүрээлэнд өгчээ. Бамбрууш гарын амьтан болсон байсан ба түүнийг хүүхдүүд өтгөрүүлсэн сүүгээр хооллож тэвэрч болох байлаа. Тэр хүүхдүүдийн дунд зохиолчын хүү Кристофер Робин байсан гэнэ. Зохиолч хүүдээ зориулан баавгай гол баатар нь болсон үлгэрийг бичсэн юм. Түүнийг Винни гэж нэрлэсэн ба Кристофер Робин том болсон хойноо бамбрууш эм хүйстэй байсныг мэдээд “Би Винни-Пухыг эр л гэж боддог байсан” гээд гайхсан байжээ. Винни баавгайн хувьд өндөр болох 19 наслаад амьтны хүрээлэндээ нас барсан гэдэг.
“Винни-Пухын” бусад хэллэгээс:
“Миний тархи жижигхэн, урт үг надад саад болж байна” (Винни ухаантай үг хэлж буй Уулинд сануулсан үг)
“Энэ янз бүрийн угаалгын моодыг би дэмжихгүй, нэн ялангуяа чихний араар угаахыг!” (Иа-Иа)
“Миний зөв бичлэг нэг л доголоод байх юм. Ер бол сайн зөв бичлэг. Харин яагаад ч юм бэ доголоод, үсгүүд нь байраа эзлэхдээ хоцроод байх юм” (Винни-Пух)
Үйл явдал
“Хуримын марш” анх удаагаа тоглогджээ
1843 он: Потсдам хотноо “Зуны шөнийн нойр” жүжигт Феликс Мендельсон-Бартольдийн (1809-1847) “Хуримын марш” анх удаагаа тоглогджээ. 1858 онд Пруссийн ван IV Фридрих Вильгелм, Английн гүнж Виктория Адельгейта хоёрын хурим дээр энэ марш тоглогдсоны дараа л алдаршиж эхэлжээ.
Рейтер байгуулагджээ
1851 он: Лондон хотноо дэлхийн томоохон мэдээллийн агентлагийн нэг Рейтер байгуулагджээ. Рейтерыг үндэслэгч Пауль Рейтер 1816 онд Төв Германы Кассель хотод төрсөн ба арван гуравтайдаа Геттинген дэх өөрийн авгын банкинд клерк хийж эхлэв.
Пауль Юлиус Рейтер
Тэр үеэр л Паульд телеграфын агентлаг байгуулах санаа төрсөн бололтой. Тэрээр 1844 онд Берлин хотноо хэвлэлийн жижиг компани байгуулсан ба улс төрийн хэдэн шог нийтлэл гаргасны улмаас засаг төр ажилд нь хутгалдан түүнийг дампууруулжээ. Рейтер 1848 онд Парист ирэн Герман сонинуудын сурвалжлагчаар ажиллаж эхлэв. Тэр анх удаа шуудангийн тагтаа ашиглан Брюссель-Ахены хооронд мэдээ дамжуулж байгаад сүүлд нь Бельгийн телеграфын шугамыг ашиглах болсон байна.
Лондонд Рейтер 1851 онд ирээд Британийн нийслэлийн хөрөнгийн биржийн дэргэд арилжааны мэдээ дамжуулдаг телеграфын конторыг нээсэн байв. Дараа Европын зарим сонинд улс төрийн мэдээ нийлүүлэх болжээ. Рейтер агентлаг 1858 оноос Лондоны бүх сонинуудад мэдээ нийлүүлдэг болсон ба мэдээллийн шуурхай үнэн байдал нь түүнийг алдаршуулжээ.Агентлагийн буянаар 1859 онд австри-итали-францын дайны эхлэл болсон III Наполеоны үгийг Европ уншиж, 1865 онд Америкийн ерөнхийлөгч Авраам Линкольны хорлогдсоныг мэдэж байв.
«Рейтер» агентлагийн хамгийн анхны олон улсын төсөл нь Ирландын эрэг хүртэл өөрийн кабелийг тавьж, АНУ-ын иргэний дайны мэдээг дамжуулах зорилгоор сурвалжлагч нарын сүлжээг АНУ-д байгуулсан нь болжээ.
Тив хоорондын кабелийг усан доогуур тавьснаас хойш Рейтер өөрийн агентлагийн ажиллагааг Алс Дорнод ба дэлхийн бусад хэсэгт дэлгэрүүлж, гол өрсөлдөгч нар Францын Ш.Гавас, Германы Б.Вольф (1811-1876) нартай сонирхлын нөлөөгөө хуваалцахаар тохиролцож чадсан байлаа. Тэд өөрсдийн брэндыг хадгалан үлдээгүй бөгөөд Ш.Гавесийн агентлаг II дайны дараа нэрээ сольж, Б.Вольфын агентлагийг нацистууд 1933 хураасан байв.
Саксен-Кобург-Готын ван ІІ Эрнcт 1871 онд Рейтерт барон цол олгож байв. Рейтер 1878 онд ангентлагийн ажлаа хүү Херберт Рейтерт (1847-1915) шилжүүлээд амарчээ. Херберт агентлагийн ажлыг амжилттай явуулсан ба түүний үхлийн дараа агентлаг гэр бүлийн биш мэдээллийн томоохон хувь нийлүүлэгчдийн компани болжээ.