Билл Гейтс, Тошибатай цөмийн реактор дээр хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Билл Гейтс, Тошибатай цөмийн реактор дээр хамтарч ажиллана

Майкрософтын эзэн Билл Гейтс Тошиба корпорацитай хамтран 100 жил цэнэглэхгүйгээр хэрэглэх  шинэ эриний цөмийн реактор бүтээхээр болжээ. 100 мянга-с 1 сая квт-ын хүчин чадалтай уранийн реакторийн төсөл дээр Билл Гейтсийн ТерраПауер болон Тошиба корпорацын Вестингхауз ажиллаж байна. Тошиба одоогоор 30 жилд нэг удаа цэнэглэх, өнгөрсөн жил АНУ- д хүлээн зөвшөөрсөн,хамгийн аюулгүй, авсаархан, энгийн реактор дээр ажиллаж байгаа гэнэ. Хэрвээ ямар нэг доголдол гарахгүй бол уг реактор 2014 оноос өмнө бэлэн болох юм. Одоогоор хэрэглэгдэж буй бүтээгдэхүүнүүд нь хэдэн жил болоод цэнэглэгддэг бөгөөд цэнэглэх хугацаа удаан,гол түлш болох уранийн нөөц багасч байгаа юм. Майкрософт компани дах өөрийн байр сууриа өдрөөс өдөрт орхиж байгаа Б.Гейтсийн хувьд ТерраПауэрыг хариуцахын хажуугаар хандивын ажилдаа гар бие оролцож байгаа бөгөөд  олон сая ам долларын хөрөнгөө технологийг хөгжүүлэх үйлсэд зориулах гэнэ. 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж