
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх Якутын театрт урилгаар ажиллах болжээ. Энэ сарын 22-24-ны өдрүүдэд Якутын театрын уран бүтээлчид Дуурь бүжгийн эрдмийн театрт айлчилж тоглолт хийх юм. Тэд П.И.Чайковскийн “Хунт нуур”, С.Прокофьеын “Ромео Жульетта” балетыг тайзнаа амилуулах юм. Мөн 24-нд Италийн удирдаач Роберто Салвалио болон Дуурь бүжгийн эрдмийн театр, Якутын театрын уран бүтээлчдийн хамтарсан гала тоглолтоор айлчлал өндөрлөх аж. Якутын театр, Дуурь бүжгийн эрдмийн театрын хамтын ажиллагааны хүрээнд театрын ерөнхий удирдаач Ж.Бүрэнбэх Якутын театрт 1-3 жилийн хугацаанд ерөнхий удирдаачаар ажиллах санал хүлээн авсан байна.
М.Урин