50 гаруй тэрбумын зээл олгожээ

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

50 гаруй тэрбумын зээл олгожээ

“Орон сууц-4000” хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 2300 гаруй төрийн албан хаагч орон сууц худалдан аваад байгаа юм байна. Энэ нь хөтөлбөрийн биелэлт 56 хувьтай байна гэсэн үг юм. Төрийн албан хаагчдыг бага хүүтэй, урт хугацаат зээлээр орон сууцтай болгох зорилт бүхий уг төслийг бонд гаргах замаар санхүүжүүлж байгаа. Энэ оны гуравдугаар сараас хойш УИХ-аас нийт 80 тэрбум төгрөгийн бонд гаргажээ. Үүний 50 орчим тэрбум төгрөг нь зээл болон гарчихаад байгаа аж. Хөтөлбөр ирэх оны эхний хагас жилийг дуустал үргэлжлэх бөгөөд цаашид хэрхэн үргэлжлүүлэхийг УИХ шийдэх юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж