Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Төрөл арилжсан төмс

Их Британийн хүнс судлаачид хүрэн манжин шиг өнгөтэй төмс гарган авчээ. “Purple Majesty” хэмээн нэрлэсэн уг бүтээгдэхүүн төрлүүдээсээ амтаараа онц ялгарахгүй ч хаш, нэрс зэрэгт агуулагддаг хөгшрөлтийг удаашруулдаг зарим бодисоор баялаг гэнэ.

“Шинэ гэж нэрлэдэг болгон өөртөө тодорхой онцлог, давуу талыг шингээсэн байдаг учраас хүрэн өнгөтэй төмс ч энгийн төмснөөс ялгарна. Хамгийн гол нь олон төрлийн жимс, ногоог нэг дор идсэнтэй ижил үйлчилгээтэй” хэмээн “Purple Majesty”-ийг ургуулсан мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Энэ жил 400 тонн ургац хураан авсан нь борлуулалт сайтай байгаа тул ирэх жил нэмж тариалах болсноо ч мөн дуулгажээ.

Э.ХАНА
“Монгол Ньюс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж