Өнгөрсөн 30 хоногийн хугацаанд Сөнөсөн тэнгисийн түвшин 94 см-ээр огцом багасаж, 423.83 метр гүнтэй болжээ. Үүний өмнө өнгөрсөн наймдугаар сард эл тэнгисийн усны түвшин 14 см-ээр доошилсон гэдэг тооцоо бий. Өнгөрсөн жилийн мөн үед зургаан см доошилсон гэхээр энэхүү тэнгис энэ онд хэр хурдацтай ширгэж байгаа нь ойлгомжтой. Израилийн эрдэмтдийн судалснаар өнгөрсөн жил 84 см доошилсон тэнгисийн түвшин он гарснаас хойш ийн улам багассан байна. 10 жилийн өмнө түвшин доошлох үзэгдэл өнөөгийнхтэй адил эрчимтэй явагдаж байсныг эрдэмтэд анхааран судалж байгаа аж.
Ж.ЭРДЭНЭ
“Монгол Ньюс”