ДОХ-ын эсрэг вакцин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

ДОХ-ын эсрэг вакцин бүтээжээ

Оросууд өөрсдийн аргаар ДОХ-ын эсрэг вакцин гарган авч, клиникийн туршилтын эцсийн шатанд ирээд байна хэмээн тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Вероника Скворцова мэдээлэв.

Оросын вакцин америк эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татаж байгааг тэрбээр онцоллоо. Орчин үеийн хамгийн аймшигт өвчний эсрэг вакцинийг гаргаж авсан анхны тохиолдол энэ биш юм.

Эдүгээ эм бэлдмэлийн тусламжтайгаар ДОХ-ын халдвартай хүний насыг уртасгадаг болсон билээ. ДОХ-ын халдвартай эцэг эх бүрэн эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой болсон нь нэг том амжилт юм.

Эх сурвалж: www.inet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж