Бөхчүүд маргааш Лондонг зорино

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Бөхчүүд маргааш Лондонг зорино

Гадаад харилцааны дэд сайд, “Гарьд тур” компанийн экс-эзэн Б.Болор гол төлөв нутгийнхаа бөхчүүдийг дагуулан Британи арлыг зорих гэж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Улсын арслан Д.Ганхуяг, Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, улсын харцага Л.Пүрэвжав, М.Батжаргал, улсын начин М.Цанлиг, аймаг, цэргийн арслан Ц.Жамсран, Р.Пүрэвдагва, Б.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй энэ багийн дийлэнх нь Ар, Өврийн хангайн бөхчүүдээс бүрдсэн тэд өнгөрсөн сарын 23-нд Лондонг зорих байсан ч визийн асуудлаас болоод хугацаа түр хойшлоод байсан юм. Харин тэдний виз, бусад бичиг баримтны асуудал жигдэрсэн учир маргааш өглөө эх орноосоо мордохоор болжээ. Бөхчүүд Лондон хотноо үзүүлэх барилдаан хийгээд удахгүй эх орондоо эргэн ирэх юм.

Ш.Тэргэл  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж