
Бөмбөг тоглолтонд орохоос өмнө бямба гаиагт Афганистанд алагдсан дөрвөн итали цэргийн дурсгалыг хүндэтгэн хоёр баг дуугүй зогсон хүндэтгэл илэрхийлсэн. Тоглолт эхлээд удаагүй байхад Италийн хаалгач Эмилиано Вивилианод дэмжигчид ойртох үест Шотландын шүүгч Крэйг Томсон тоглогчдын аюулгүй байдлыг бодон тоглолтыг зогсоосон байна. Тоглолтын дараа Сербийн хөлбөмбөгчид болон дасгалжуулагч нь олон нийтээс уучлал эржээ.
Хөгжөөн дэмжигчдийн уур хилэнгийн бай нь Стойкович байсан. Учир нь тэр талбайдаа Эстонид 3:1-ээр хожигдсон тоглолтонд үнэхээр муу тоглосон юм. Тиймээс Сербийн хилэн ихт хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг хүргэсэн бололтой.
Score Studio