Үерийн даланг хүлээлгэн өгөв

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Үерийн даланг хүлээлгэн өгөв

Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийн хүрээнд Толгойт дахь үерээс хамгаалах 1,6 км урт бетонон доторлогоотой далан сувгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. Нийт дөрвөн хэсгээс бүрдэх энэхүү далан сувгийн 1-3 дугаар хэсгийн 1,2 км даланг, явган хүний гүүрэн гарцын хамт 2005-2006 онд тус төслийн хүрээнд Голландын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэжээ. Харин дөрөв дэх хэсэг болох 0,4 км урт бетонон доторлогоотой далангийн  барилга угсралтын ажлыг Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр энд онд гүйцээн барьж ашиглалтад өгч байгаа нь энэ юм. Толгойт голын үерээс хамгаалах далан, суваг баригдсанаар Сонгинохайрхан дүүргийн 4,5,19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа 50 мянга орчим иргэн, мөн тус дүүрэгт шинээр баригдсан Орчлон хороолол, дүүргийн ажилтан, албан хаагчдын 1080 айлын орон сууц болон бусад барилга байгууламжуудыг үер усны аюулаас хамгаалж байгаа юм.  Түүнчлэн орчны тоос шороо, дуу чимээг багасгаж, агаарын чийглэгийг нэмэгдүүлэн, хөрсний эвдрэлийг багсгаж, усны бохирдолтыг бууруулна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Д.Цэцэн    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж