Бичил санхүүг өргөжүүлэх талаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Бичил санхүүг өргөжүүлэх талаар ярилцжээ

Олон Улсын Санхүүгийн Корпораци  (IFC) -ийн Бүгд найрамдах Азербайджан улс болон Төв Азийн бичил санхүүгийн өөрчлөлтийг дэмжих төсөл, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран “Бичил санхүү: Олон улсын стандарт, туршлага, шинэ санаачлага” сэдэвт олон улсын уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад Азербайджан, Босни-Герцеговин, Казахстан, Кыргызстан, Таджикистан зэрэг улсын төлөөлөл, Монгол Улсын бодлого тодорхойлогчид, бичил санхүүгийн салбарынхан оролцжээ. Олон улсын уулазлтад оролцогчид бичил санхүүгийн байгууллагууд үйлчилгээний шинэ төрлүүдээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн хирээр хөгжин өөрчлөгдөх, хууль эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатайг дурьдахын ялдамд олон улсын тэргүүн туршлагуудаас судлан өөрсдийн орнуудын хууль эрхзүйн орчинг сайжруулах талаар зөвлөлдсөн байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж