
Нью Йоркийн бирж дээрх арваннэгдүгээр сарын урьдчилсан үнэ 70 центээр өсч, 82,37 ам.доллар болсон бол Лондонд Брент маркийн нефтийн үнэ 53 центээр өсч, 84,03 ам.доллар болжээ.
Есдүгээр сарын статистикаас харахад дэлхийн нефть хэрэглэгч хоёр дахь том улс болох БНХАУ-ын түүхий нефтийн импорт 35 хувиар өссөн байна. Тус улсын авто машин үйлдвэрлэгчдийн импорт 19,3 хувиар өссөн нь газрын тосны хэрэгцээг нэмэгдүүлжээ.
Түүнчлэн нефтийн хэрэглээгээр гуравдугаарт бичигддэг Япон улсын мэдэгдсэнээр, машин техникийн захиалга хүчтэй өссөн байна. Энэ нь мөн нефтийн хангамжийг нэмэгдүүлэх ёстой байгааг харуулж байгаа юм.
Дашрамд дурдахад сүүлийн долоон сарын турш хуралдаагүй ОПЕК-ийн уулзалт пүрэв гаригт Вена хотод болох юм. Энэ хуралдаанаар нефтийн хангамжийг тогтвортой байлгах талаар хэлэлцэх ажээ.
Э.Очирт