Жил бүр дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын индексийг гаргадаг. Өнгөрсөн оны уг жагсаалтад санхүүгийн хямралаас үүдэн АНУ нэгдүгээр байраа Швейцари улсад алдаж өрсөлдөх чадвараараа дэлхийд хоёрдугаар байранд орсон байна.
Нийт улс орныг хөгжлийн үе шатаар нь Innovation driven, Efficiency driven, Factor driven гэсэн гурван бүлэгт авч үзсэн. Монгол Улс Factor driven орон буюу өрсөлдөх чадвар муутай, хөгжлийн төвшин буурай оронд оржээ.
Factor driven: Эдийн засгийн хөгжлийн нэгдэх үе шат: Өөрсдийн бодит байдал, чадвар дээр тулгуурлан өрсөлддөг, гол төлөв чадваргүй ажилчид болон байгалийн нөөцтэй орнууд. Өргөн хэрэглээний бараа таваарын борлуулалт, үнээр өрсөлддөг, энэхүү бага бүтээмж, нэмүү өртөгийн тусгал нь бага цалин байдаг. Энэ үе шатанд өрсөлдөх чадвар нь сайн зохион байгуулагдсан улсын болон хувийн институц, сайн хөгжсөн дэд бүтэц, тогтвортой макро эдийн засгийн тогтолцоо, эрүүл бөгөөд бичиг үсэг тайлагдсан ажиллах хүчнээс үндсэндээ бүрэн хамаардаг. /Доор үзүүлсэн үндсэн шалгуур буюу 1-4 хүртэлх дэд үзүүлэлт хамаарна/
Efficiency driven: Хөгжил ахиж, цалин нэмэгдсэнээр улс орон үр ашгаар удирдагдсан хөгжлийн үе шатруу шилжиж ордог. Энэ үед бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн процессыг илүү үр өгөөэжтэй болгож хөгжүүлэх хэрэгтэй болдог. Мөн өрсөлдөх чадварт нь дээд боловсрол, үр ашигтай бүтээгдэхүүний зах зээл, сайн зохион байгуулагдсан хөдөлмөрийн зах зээл, том хэмжээний дотоод болон гадаад зах зээл, хэрэглээнд нэвтэрсэн технологийг хэрэглэх, ашиг тусыг хүртэх чадвар чухал нөлөө үзүүлдэг. /Доор үзүүлсэн бүтээмж дээшлүүлэгч буюу 5-10 хүртэлх дэд үзүүлэлт хамаарна/
Innovation driven: Инновацаар удирдагдсан үе шатанд бизнесүүд илүү өндөр цалинг олгох, зөвхөн шинэ бөгөөд өвөрмөц бүтээгдэхүүнээр өрсөлдөх чадвартай байж зах зээлд оршин тогтнох харилцан хамааралтай стандарттай болдог. /Доор үзүүлсэн инноваци буюу 11-12 хүртэлх дэд үзүүлэлт хамаарна/
Монгол услын өрсөлдөх чадварыг бууруулж байгаа болон анхаарал татсан үзүүлэлтийн дэлгэрэнгүй жагсаалтыг доор үзүүлэв.
133 орноос Монгол улсын эзэлсэн байр
Монгол улс 117
Үндсэн шаардлагууд 123
1. Институц 121
· Оюуны өмчийн хамгаалалт 118
· Олон нийтийн улс төрд итгэх итгэл 119
· Шүүхийн хараат бус байдал 118
· Засгийн газрын үргүй зардал 131
· Компанийн ёс зүй 127
· Мэдээлэх, хянан шалгах стандартын хүчин чадал 116
· Жижиг хувьцаа эзэмшигчдийн хамгаалалт 129
2. Дэд бүтэц 132
· Нийт дэд бүтцийн чанар 133
· Замын чанар 133
3. Макро эдийн засгийн тогтвортой байдал 108
· Төсвийн илүүдэл/алдагдал 116
· Үндэсний хадгаламжийн хүүгийн түвшин 12
· Инфляци 131
· Зээлийн хүүгийн түвшин 82
· Засгийн газрын өр 59
4. Эрүүл мэнд, арван жилийн боловсрол 100
Бүтээмж дээшлүүлэгч 106
5. Дээд боловсрол ба сургалт 91
· Боловсролын тогтолцооны чанар 132
· Менежментийн сургуулиудын чанар 130
· Сургуулиудын интернетийн хэрэглээ, хүртээмж 94
· Орон нутаг дахь сургалт, судалгааны үйлчилгээний боломж 133
6. Бараа, бүтээгдэхүүний захын бүтээмж 107
· Дотоодын зах зээлийн өрсөлдөөний эрчим 98
· Зах зээлийн ноёрхолын хэмжээ 133
· Монополын эсрэг бодлогын үр нөлөө 122
· Нийт татварын түвшин 25
· Бизнес эхлэхэд шаардагдах дүрэм журам 46
· ГШХО-ын хууль дүрмийн бизнест үзүүлэх нөлөө 117
7. Хөдөлмөрийн захын бүтээмж 39
· Мэргэжлийн удирдлага түүнээс хамаарах хамаарал 128
· Brain Drain* 112
· Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо 5
8. Санхүүгийн захын мэдлэг, туршлага 115
· Дотоодын хөрөнгө оруулалт, санхүүжилт 89
· Зээл авах бэрхшээл 130
· Венчур хөрөнгө оруулалтын олдоц, хүртээмж 131
· Хөрөнгө оруулалтыг хамгаалах хүч 24
· Банкуудын эрүүл, тогтвортой байдал 132
· Хувьцааны арилжааны дүрэм, журам 120
9. Технологийн бэлэн байдал 107
· Сүүлийн үеийн технологийн олдоц, хэрэглээ 94
· Компаниудын түвшин дэх технологийн хэрэглээ, шингээлт 94
· Интернет хэрэглэгч 83
10. Зах зээлийн хэмжээ 123
· Дотоод зах зээлийн хэмжээний индекс 123
· Гадаад зах зээлийн хэмжээний индекс 109
Инноваци 120
11. Бизнесийн мэдлэг, туршлага 130
· Дотоод хангамж, нийлүүлэлтийн хэмжээ, чанар 129
· Бүсчилсэн хөгжил 123
· Өрсөлдөөний давуу тал, түүний байдал 91
· Маркетингын цар хүрээ 94
12. Инноваци 101
· Инновацийн чадамж 79
· Институцуудын шинжлэх ухааны судалгааны чанар 106
· R@D-д зарцуулж буй компаниудын зардал 112
· Их сургууль-салбарын R@D хамтын ажиллагаа 98
(*) – Өндөр мэдлэг, боловсролтой мэргэжилтнээ гадны оронд алдах. Учир нь тэдэнд эх орондоо ажиллах боломж, хөдөлмөрөө үнэлүүлэх боломж тааруу.
http://www.weforum.org/pdf/GCR09/GCR20092010fullreport.pdf орж дэлгэрэнгүй тайлантай танилцаж болох бөгөөд 224-225-р хуудсанд Монгол Улсын дэлгэрэнгүй тайлан байгаа.
Шигтгээ: 1979 оноос хойш тайланг хэвлэж эхэлсэн. 2000 оноос индексийг нэвтрүүлсэн. Бүх улсыг хамарсан өрсөлдөх чадварын индексийг саяхнаас эхэлсэн. Тайлангийн гуравны хоёр нь санал асуулгаас, гуравны нэг нь статистикаас бүрдэж байгаа. Нээлттэй нийгэм хүрээлэн шаардлагатай мэдээ, судалгаагаар хангаж, хамтарч ажилладаг.
Эх сурвалж: http://www.ceo.mn