Төрийн сан төсвийн мөнгийг найдвартай болгосон гэв | News.MN

Төрийн сан төсвийн мөнгийг найдвартай болгосон гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Төрийн сан төсвийн мөнгийг найдвартай болгосон гэв

Төрийн сан гэдэг үг 2002 оноос эхлэн монголчууд бидэнд танил болсон. Учир нь Төрийн сангийн нэгдсэн сангийн тогтолцоо тэр үед анх үүссэн байна. Өөрөөр хэлбэл, 2002 оны долдугаар сарын 1-ний өдрөөс төрийн санд  төсөвт байгууллага болгоны орлого, зарлагыг төвлөрүүлж эхэлсэн гэсэн үг. Тус сангаар өдөр тутам 6-8 тэрбум төгрөгийн орлого, зарлага дамждаг ажээ. Гуравдугаар сарын 23-ны өдөр л гэхэд Төрийн санд 8,3 тэрбум төгрөгийн орлого орж, 9,6 тэрбум төгрөгийн зарлага гарсан байна. Улсын хэмжээний 5000 гаруй төсөвт байгууллагын орлого зарлага Төрийн сангаар дамжих болсноор нэгдсэн бодлоготой болсны дээр хяналт чангарч, үрэлгэн зарлага эрс багассан байна. Төсвийн байгууллагын хөрөнгө мөнгө Төрийн санд төвлөрснөөр санхүүжилт цаг хугацаа алдахгүй болж, зардлыг зүйл болгоноор нь хянах боломжтой болжээ. Төсөвт байгууллага бүр тус тусдаа данстай байх тэр үед зарлага асар өндөр байсан төдийгүй аль нэг байгууллагад нь хөрөнгө мөнгө дутагдалтай байхад нөгөөд нь илүүдэлтэй байх нь жирийн үзэгдэл болсон  байжээ. Чухам тиймээс л Төрийн санг байгуулсан аж. Одоогийн байдлаар Төрийн сангийн тусгайлсан хууль үгүй бөгөөд 4-5 журмаар зохицуулагдаж байдаг байна. Харин шинээр боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа Төсвийн тухай хуульд “Төрийн сан” гэсэн бүлэг багтжээ. Төрийн сангаар бэлэн мөнгөний үйлчилгээ явуулдаггүй тул төсвийн байгууллагууд аль нэг арилжааны банктай гэрээ байгуулан цалин болоод бусад бэлэн мөнгөний гүйлгээ хийдэг байна. Нийслэлийн харъяа газрууд голчлон Улаанбаатар банктай түншилдэг бол хөдөө орон нутгийнхэн  хамгийн олон салбартай Хаан банкыг сонгодог ажээ. Аль банкаар бэлэн мөнгөний үйлчилгээ хийлгэхээ сонгон шалгаруулалтаар сонгодог бөгөөд банк, байгууллага бүр тус тусдаа гэрээ хийдэг байна. Төрийн сангаас арилжааны банкуудын бэлэн мөнгөний үйлчилгээнд 0,25 хувийн шимтгэл төлдөг ажээ. Ийнхүү төсөвт байгууллагын орлого, зарлага төрийн санд төвлөрснөөр Төв Азийн банк дампуурахад төсвийн  500 сая төгрөг хийсэн одсон алдааг давтахаас сэргийлж чаджээ.

Д.Цээнэ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2010-03-25 127.0.0.1

төрийн сангийн талаар ард иргэд тийм ч их мэдээлэлтэй байдаггүйБанк юм уу хаана байдаг банк вэ гэх мэт олон зүйлээр мэдээлэл тун хомс байдаг Тэгэхээр төрийн сангийн талаар нийт ард иргэдэд мэдээлэл өгөх ил тод байх талаар анхаарч үзэх хэрэгтэй

Avatar

Зочин 2010-03-25 127.0.0.1

Mongol Ulsiin Gavyat Jujigchin BTuyagiin HOSHIN URLAGT 20JIL toglolt 2010-03-30 nii odor togloh gej baina Togloltond MUGJ BatzayaChaminchuluun Jagdag Sosorbaram Soyliin terguunii ajiltan Lhagvasuren Booyo Agluu Onon Odonchimeg Erdenezaan Bayarmargnai Monhsaihan SHINE UY MASK X-TUTS ONGOT INEED GEREG hamtlaguud buren bureldehuuneeree oroltsson HOSHIN URLAGIIN BUH ODDIIN NEGDSEN TOGLOLT toglono Togloltiin biletiig UB PALAC-n kassaar hudaldaalj bn UNE 8000 togrog Lavlah utas 99187077 96687077

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж