Суманд болсон нэрэмжит тэмцээн

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Суманд болсон нэрэмжит тэмцээн

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул ахмад тамирчин өөрийн нэрэмжит тэмцээнээ зохион байгууллаа.  Энэ сумээс ажил амьдралынхаа гарааг эхэлсэн ахмад сурган хүмүүжүүлэгч, Боловсролын тэргүүний ажилтан,  волейволын спортын ахмад тамирчин Дамбийн Оюунчимэг өөрийн нэрэмжит волейволын тэмцээн зохион байгуулахад эрэгтэй, эмэгтэй  20 гаруй баг оролцсон байна. Д.Оюунчимэг одоо “Их засаг” их сургуулийн лицей сургуульд багшаар ажилладаг аж. Д.Оюучимэгийн нэрэмжит тэмцээнд эрэгтэйчүүдээс “Ажирхай” багийн, эмэгтэйчүүдээс “Морьт” багийн тамирчид тэргүүлэн алтан медаль хүртлээ. Харин хоёр өдөр үргэлжилсэн энэ тэмцээнд сумын Засаг даргын тамгын газар, сургууль, эмнэлэг, уул уурхайн компаний багууд хөдөөгийн багуудын өмнө гишгэж чадсангүй. Тэмцээний дараа үдшийн цэнгүүн боллоо.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж