“Рэд Уингс” торгуулийн цохилтоор ялагдав

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

“Рэд Уингс” торгуулийн цохилтоор ялагдав

“Детройт Рэд Уингс” баг дасгалжуулагч Бобкуктэй дөрвөн жилийн шинэ гэрээг энэ долоо хоногт үзэглэсэн болохоо албан ёсоор зарлаж, энэ улирал дуусгаад чөлөөт агент болох байсан дасгалжуулагчаа алдахгүй болсноо хэлсэн. Энэ нь багийн хувьд таатай мэдээдэл байсан ч түүнээс хойш таагүй үйл явдлууд ар араасаа хөвөрч эхэллээ.

Юун түрүүнд хамгаалагч Брайн Рафалски өвдгөндөө авсан бэртэлдээ мэс ажилбар хийлгэх болсноор сар гаруйн хугацаанд талбайд гарахгүй болжээ. Түүний оронд баг нь Американ Хоккей лигээс хамгаалагч Дуг Яаникийг дуудсан бол нэгэн цагт Детройтын нүүр царай болж, олон ч жилийн амьдралаа тус багтай холбож явсан довтлогч Кирк Молтбайг зодог тайлж буйгаа зарлалаа.

Одоо 37 настай Молтбай 14 жилийг Детройтийн өмсгөлтэй өнгөрүүлсэн бөгөөд баг нь бүрэлдэхүүнээс долоо хоногийн өмнө хассанаар дээрх шийдвэрт хүрчээ. Гэхдээ тэрбээр багаа орхихгүй арын албанд хүчин зүтгэхээр болсон байна.

Иймэрхүү мэдээлэлтэйгээр “Детройт Рэд Уингс” өнөөдөр өөрийнхөө мөсөн талбайд “Колорадо Эвэланш” багийг хүлээн авч тоглосон юм. Хамгаалалтын гол тоглогчдын нэг байхгүй байсан гэдэг нь үр дүнгээс л мэдрэгдэнэ. Хэдийгээр довтолгооны хослол үе үе амжилттай болж, нийтдээ дөрвөн гоол оруулж амжсан ч үүний араас Колорадо хариуг нь барьсаар үндсэн цаг 4:4 харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ.

Детройтоос Йохан Франзэн, Павел Датцюк, Патрик Ийвэс нар гоолуудыг оруулсан байна.  Харин тэдний эсрэг нийтдээ 38 довтолгооныг зохион байгуулсан Колорадогоос Дэвид Жонас хоёр гоол, Райн О’Рэйлли, Даниел Уинник нар тус бүр нэг гоол оруулсан байлаа.

Гэвч нэмэлт таван минутанд аль аль багууд төдийлөн олон удаа довтолгоон хийсэнгүй, тооны харьцаа хэвээр үлдсэн юм. Ингээд торгуулийн цохилтоор ялагчаа тодруулахад Брандон Еипийн оруулсан шайбын ачаар “Колорадо Эвэланш” энэ тоглолтонд 5:4 харьцаатай “Детройт Рэд Уингс”багийг буулган авсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж