Таван сурагч амиа алдав

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Таван сурагч амиа алдав

Гуйжоу гэдэг Хятадын баруун өмнөд мужийн хөдөөгийн сургуулийн байрны 30 метрийн хана нурсны улмаас таван сурагч ба багш амиа алджээ.

Өөр есөн хүн гэмтэл бэртэл авсан ба тэдний биеийн байдал тодорхой мэдээлэлгүй байна гэж Синьхуа мэдээлжээ.

Аньлун аймгийн "Луншань"  сургуулийн 2,5 метрийн өндөртэй 30 метрийн хана гэнэтхэн нуран дасгал сургуулийн дараа амарч байсан сурагч багш нар дээр унажээ. Гурван хүн газар дээрээ өөр хоёр хүн эмнэлэгт нас барсан байна. 

Хана нурсан нь барилгын ажлын чанараас болсон уу гэдгийг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж