БНХАУ-ын гадаад худалдааны ашиг буурлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын гадаад худалдааны ашиг буурлаа

БНХАУ-ын гадаад худалдаанаас олсон ашиг есдүгээр сард багассан байдалтай байна. Импорт, экспортын зөрүү өнгөрсөн сард 16,9 тэрбум ам.доллар болсон нь наймдугаар сарынхтай харьцуулахад 3.1 тэрбум ам.доллараар бага байгаа юм.

Урд хөршийн экспортын хэмжээ есдүгээр сарын байдлаар өмнөх жилтэй харьцуулахад 25,1 хувиар өсч, 145 тэрбум ам.доллар болсон нь мөн наймдугаар сарын 34,4 хувьд хүрсэнгүй. Харин импортын хэмжээ 24,1 хувиар өсч, 128,1 тэрбум ам.доллар болжээ. Импортын хэмжээ наймдугаар сард 35,2 хувь хүрч байсан юм.

Гэхдээ энэ бууралт Бээжингийн зүгээс юанийн ханшийг өсгөхгүй барьж байгаа асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа явдлыг зөөлрүүлэхгүй гэж шинжээчид үзэж байна. АНУ тэргүүтэй дэлхийн томоохон орнууд БНХАУ-ын энэ бодлогыг ихээр буруутгадаг. Учир нь хямд юань бусад орнуудын экспортод муугаар нөлөөлж, өрсөлдөх чадварыг бууруулж байгаа юм.

Зургадугаар сараас БНХАУ өөрийн мөнгөн тэмдэгтийг ам.долларын эсрэг харьцангуй чөлөөтэй байлгах бодлого боловсруулсан билээ. Үүний ачаар юанийн ханш ам.долларын эсрэг одоогийн байдлаар 2.0 хувиар өсөөд байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж