
“Цэн констракшн” -ий хашаанаас хулгай хийжээ: Өчигдөр 15:00 цагийн үед Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Цэн констракшн” ХХК-ийн аж ахуйн хашаанд дахь гүний худгаас худгийн мотор, 100м-н урттай цахилгааны утас, резинэн хоолой зэрэг эд зүйлүүд алдагдсан байна. Уг хэргийг тус дүүргийн III дугаар хороонд оршин суух 31 настай, эрэгтэй Э гэгч хулгайлан авч явсныг илрүүлжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Машиныг нь хулгайлжээ: Өчигдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо буюу Баянхошууны 13-т оршин суух иргэн С нь 43-71 УБТ улсын дугаартай Pronter машинаа хашааныхаа гадна тавиад хулгайд алджээ. Түүний машиныг оршин суух хаяг тодорхойгүй Б гэгч согтуурсан үедээ бусадтай бүлэглэн хулгайлан унаж явсныг НХЭГ-ын цагдаа нар саатуулан шалгасан байна. Шалгах явцад Б гэгч нь ойролцоо явсан эрэгтэйг машинаараа мөргөж, баруун хөлийг нь гэмтээсэн байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
П.Наран