Ерөнхийлөгчийг шүүх хуралд суухыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийг шүүх хуралд суухыг хүсэв

Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 11.00 цагаас 15 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн Ө.Хэрлэнчимэг нарт холбогдох шүүх хурал  товлогдсон ч сэжигтэн н.Сарантуяагийн өмгөөлөгч Ганбат ирээгүй гэсэн үндэслэлээр энэ сарын 27-ыг хүртэл хойшилсон байна.  Харин хохирогч охины эцэг хэвлэл мэдээллээр дамжуулан “ Шударга улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та охины минь хороосон сэжигтнүүдийн шүүх хуралд суугаач гэсэн хүсэлтийг Монгол Улсын иргэний хувиар хүсч байна”  хэмээн дамжууллаа. Эл хэргийг тодруулбал 2008 оны долдугаар сарын 18-19-нд шилжин шөнө Ө.Хэрлэнчимэг, У.Ганболд, С.Гантуяа нарын найман хүн бүлэглэн тус дүүргийн харьяат Б охиныг зэрлэгээр амийг нь егүүтгэсэн жигшүүрт хэрэг гарсан .Тэдэнд Эрүүгийн хуулийн 92.2-оор зүйлчлэн нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор ял төлөвлөсөн ч анхан шатны шүүх ажиллагаа өнгөрсөнд таван удаа хойшилсон юм. Дээрх хугацаанд хохирогчийн эцэг Ц.Гончиг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан ” Охины минь хороосон этгээдүүдэд ял оноох ажиллагааг бүү хойшлуулаач” гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьж байсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж