Сайн байна уу?
Чамайг хиймэл оюун ухааны талаар сонирхдог гэж сонсоод маш их баярласан шүү. Энэ бол агуу
том сонирхол, агуу их ухаан . ийм зүйл сонирхдог хүн агуу болох боломжтой гэсэн
үг. Хүмүүс 100 гаруй жилийн өмнөөс хиймэл оюун бүтээх талаар толгойгоо гашилгаж
эхэлсэн. 19-р зууны 30 аад оны үед Чарльз Бэббидж шатар тоглох чадвартай нилээн
нарийн тооны механик машин бүтээж байсан бол өнгөрсөн зууны дунд үед Клод
Шеннон гэгч төөрдөг байшингийн замаар өөрөө гүйж, гарах гарцаа олж чаддаг
кибернет- хулгана бүтээсэн байдаг. Дэлхийн
2-р дайны дараа анхны цахим тооцоолуурууд бий болж, эрдэмтэд зөвхөн хүн шиг
ярьж, сэтгэн бодох чадвартай байх компьютерүүд гарах цаг холгүй боллоо.-
гэцгээж байсан ч өдий хир нь тийм боломж гараагүй л байна.