Би чамд хайртайгаа нотлох гэж энэ охиныг аллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Би чамд хайртайгаа нотлох гэж энэ охиныг аллаа

2008
оны 7 сарын 12 –нд Дамбаржаагийн орчимд 15 настай Б охин төрсөн өдрөө
тэмдэглэх гэж яваад бусдын гарт зэрлэгээр хөнөөгджээ. Харин эдгээр
өдрүүдэд газар дээрх ганц охиноо үе тэнгийнх нь “хүүхдүүд”-ийн гарт
хөнөөлгөсөн Ц.Гончиг гуай Монгол Улсын шүүх охиных нь хэргийг үнэн
зөвөөр шүүж өгөхийг хүсэж, түүнийг дэмжиж буй ард иргэдийнхээ гарын
үсгийг цуглуулан Сүхбаатарын талбайд өнжиж байна. Түүнээс юу болсон
талаар тодруулахад: Ж.Хэрлэнчимэг гэгч 20 гаруй насны хүүхэн өөрийн найз
Ж.Очбадрахтай миний охиныг хардаж, өмсөж явсан даашинзных нь бүсээр
боомилж бүрэлгэн, хогийн цэг дээр хаясан нь мөрдөн байцаалтаар илэрсэн.
Тухайн үед тэр хоёр муудалцаж Ж. Очбадрах нь Ө.Хэрлэнчимэгт “Чи наадахаа
алж чадахгүй, тэгээд ч наад охин чинь чам шиг янхан биш” гэж миний
талийгаач охиныг өмгөөлж байсан гэсэн. Тэгэхдээ хоолойг нь боож алах үед
нь хорилгүй хараад зогсож байсан байна. Энэ талаар гэрч нар мэдүүлсэн.
Хэрэг болох үед тэд олуулуулаа явсан юм билээ. Ө.Хэрлэнчимэг миний охины
хөл, гарыг хамт байсан хүүхдүүдээрээ даруулж, “Дарахгүй бол та нарыг
дараа нь ална” энэ тэр гэж сүрдүүлсэн гэсэн.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж