Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Оосор бүчгүй орчлон

Цээл
хоолойтой палдайсан залуугаар цолоо дуудуулан, уужим хөх тэнгэрт элин
халин эргэлдэх бүргэд мэт уран сайхан дэвэн байснаа эрвэлзэн гараад
бүдүүн өвсөнд бүдрэх мэт нэг шармийсан шар залууд ойччихжээ. Товуу
өөрөө ч сайн учраа олсонгүй. Учраа бөхтэйгээ өрж байгаад нэгэнтээ
далавчаа сэлгэн займчих зуур наадамчдыг гүйлгэн харвал эгнэн зогсоо
олон морьтны дунд улаан хоргой бүслүүртэй цагаан бүрх малгай харагдахад
дотор нь баяраар гийн, лавлан харвал, эзэн нь өөр хүн байсанд урам
хугаран эргэж өнөө шар залуу руу хандсанаа санах аж. Буулт өгөөд буцаж
явахдаа "Хачин юм" гэж бодмоглосноо анхаарал сарних зуур л чавхны чулуу
шиг орж ирээд сөгдүүлж дээ гэж санан, бөхийн майхны дэргэд дээл бүсий
нь барьж үлдсэн хархүү өвгөн хоёр руу очив. Цаадуул нь "яачихав аа" гэж
биенээсээ өрсөн асуухад "Харин яасныг хараа биз дээ" хэмээн үнэнээ
өчөөд, далавчныхаа ханцуйг нэгээр нь татуулан өмсгөлөө тайлж дээлээ
нөмөрчээ…
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж