Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Уншихад илүүдэхгүй

Хэн
ч мөнгөө бусдад тараагаад өгчихдөггүй . Тэгсэн атлаа цаг зав, амьдралаа бүгд л
цацаж үрж явах юм даа. Уг нь үүндээ л хямгатай , харам байдаг сан бол бидэнд
илүү ашиг тустай, бид өөрсдөө ч хавьгүй нэр хүндтэй байхгүй юу. Монтэнь Залхуу
зан, зэв хоёр адилхан. Төмөр эдлэл элж эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн
хэрэгцээгүй болдог. Франклин Жаргалтай амьдрахын тулд баян байх хангалттай биш,
эд баялгаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Хольбах Шинийг олж харахын тулд,
зайлшгүй ямар нэгэн шинэ юм хийх хэрэгтэй. Лихтенберг Аливааг олж үзэх амархан,
урьдчилж харах л хэцүү. Франклин Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа
засч залруулахгүй байх явдал. Күнз Өөрийн боловсролыг дээшлүүлэхийн төлөө бүх
хүчээ шавхах шиг хүнд нэр төртэй сайхан юм юу байх билээ. Сен Семон Амласан л
бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр. Соломон
Үгээ хурцалж, улайран маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч
ингэлээ гээд та ярилцагчийнхаа сайхан сэтгэлийг хэзээ ч олж авахгүй тул, энэ нь
ямар ч ашиггүй ялалт юм. Франклин Аугаа их үйлсийг амлалгүйгээр бүтээдэг ёстой.
Пифагор Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгих л тун муу
хэрэг. Күнз Ёс зүйтэй хүн л ухаалаг ярьж чаддаг.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж