Авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний биелэлтийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний биелэлтийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын санаачлага, оролцоотойгоор яам, агентлагууд авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлж буй билээ. Ерөнхий сайдын баталсан “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг үнэлж дүгнэж байна.

Төлөвлөгөөний биелэлтийг үнэлж дүгнэх үйл ажиллагаанд бүх яам, Засгийн газрын агентлагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамрагдаж байгаа аж. Ажлын хэсгийн гишүүд шалгалтын ажлыг дуусгамагц нэгдсэн танилцуулга гаргаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж