АТГ-ын дарга нарын асуудлыг хаалттай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарын асуудлыг хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар яг одоо Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хаалттай хэлэлцэж байна. Өмнө нь тус байнгын хороо эл асуудлыг авч хэлэлцээд тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар гишүүдээс нууцаар санал хураасан нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болж хувирсан тул илээр дахин санал хураахаас аргагүй болсон юм.

Харин эл асуудлыг авч хэлэлцэхийн өмнө тус байнгын хорооны хуралдаанаар Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж