Ө.Хэрлэнчимэгийг шүүхгүй бол хэвлэлийнхэн тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэгийг шүүхгүй бол хэвлэлийнхэн тэмцэнэ

Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 11.00 цагаас 15 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн Ө.Хэрлэнчимэг нарт холбогдох шүүх хурал болно. Тодруулбал 2008 оны долдугаар сарын 18-19-нд шилжин шөнө Ө.Хэрлэнчимэг, У.Ганболд, С.Гантуяа нарын найман хүн бүлэглэн тус дүүргийн харьяат Б охиныг зэрлэгээр амийг нь егүүтгэсэн жигшүүрт хэрэг гарсан .Тэдэнд Эрүүгийн хуулийн 92.2-оор зүйлчлэн нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор ял төлөвлөсөн ч анхан шатны шүүх ажиллагаа өнгөрсөнд таван удаа хойшлов. Дээрх хугацаанд хохирогчийн эцэг Ц.Гончиг хэвлэл мэдээллийн хэрэгсээр дамжуулан ” Охины минь хороосон этгээдүүдэд ял оноох ажиллагааг бүү хойшлуулаач” гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан. Тэрбээр манай сайтанд  хандаж ярилцлага өгч байсныг уншигчид санах биз ээ. Цаг бусаар хорвоог орхисон охины гэр бүлийнхэн  Сүхбаатарын талбайд суулт хүртэл зарлаж байв. Хэрэв өнөөдөр шүүх ажиллагаа дахин хойшлож гэмтнүүдэд ял завших боломж гаргавал  хэвлэл мэдээллийнхэн  нэгдэж хохирогчийн ар гэрийнхний  дуу хоолойг шийдвэр гаргах түвшнийхэнд  тууштэй хүргэх болсноо мэдэгдэж буй. “NEWS.mn” сайт, Ардын эрх сонин  ч эл уриалгыг хүлээн авч байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж