
Гэхдээ Цөмийн энергийн газрын хувьд дотоодын шүүхийн үйл явцаас илүү “Хан ресурс”-ын мэдэгдсэний дагуу асуудал олон улсын арбитрын шүүхэд очих үед хэрхэх вэ гэдэг бэлтгэлийг аль хэдийнэ хангаад эхэлсэн гэнэ. Иймээс ч анхан шатны шүүхийн шийдвэр Цөмийн энергийн газрын даргын тушаалыг хууль зөрчсөн гэж үзсэн ч лицензийг нь эргүүлж олгох нь зөв гэж гараагүй гэдэг байр суурь дээрээ хэвээрээ байгаа. Нэг ёсны “Хан ресурс” шүүхийн шийдвэрийг өөрсдийн талд гарсан гэж үзэж буй ч өнөөдрийг хүртэл Дорнод ураны ордын лицензийг өөрийн гар дээр аваагүй байна.
Мөн тус компани өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Оросын “РосАтом”-ын охин компани болох “Атомредметзолота”-г (АРМЗ) бизнесийн эрх ашигт халдсан гэсэн үндэслэлээр Канадын Онтарио хотын дээд шүүхэд өгсөн. Энэ тухайгаа “Хан ресурс” компанийнхан “АРМЗ-г хувьцааны ханш унагах оролдлого хийсэн” хэмээн буруутгаж, тус компаниас 300 сая канад.доллар буюу 285 сая ам.доллар нэхэмжилсэн байгаа. Одоогоор “Хан ресурс”-ын олон улсын шүүхэд гаргасан энэ маргаан анхан шатны шүүхээр хэлэлцэгдэх шатандаа явж байгаа аж.
Ерөнхийдөө манай улсын Цөмийн энергийн тухай хууль болоод Цөмийн энергийн газрын үйл ажиллагаанаас харахад энэ маргаанд “Хан ресурс” ялалт байгуулсан хэмээн мэдэгдэхэд эрт байгаа гэж хэлж болно. Учир нь Цөмийн энергийн газар Монголын Засгийн газар 21 хувийг нь эзэмшдэг Монгол, Орос, Канадын хөрөнгө оруулалттай “Төв Азийн уран” компанийн удирдлагатай шүүхийн тавцанд дахин уулзах өргөдөл гаргасан нь асуудлыг улам бүр удаашруулж мэдэх юм.
Р.САРАНГООЗохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин