УИХ дахь Ардчилсан намын бүлэг ирэх даваа гаригт хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ирэх даваа гаригт хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ сарын эхээр хуралдаж, УИХ дахь намын бүлэг, байнгын хороодын хуралдааныг гуравдугаар сарын 22-ноос эхлүүлэх шаардлагатай хэмээн шийдвэрлэсэн талаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж сэтгүүлчдэд хандан мэдээлж байсан. Гэвч УИХ дахь Ардчилсан нам, МАХН-ын бүлэг аль нь ч хуралдаагүй төдийгүй байнгын хороодын хуралдаан ч ирц бүрдэхгүй байгаагаас хойшилсоор буй. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн хэлснээр бол тус бүлэг ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн хуралдах юм байна. Мөн түүний тодотгосноор намын бүлэг хэзээнээс эхэлж хуралдахыг УИХ-ын Тамгын газар шийдэхгүй, бүлэг өөрсдөө мэдэж, тов тогтоодог гэсэн утга бүхий хариулт өгсөн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж