Маргааш Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчит анхны ерөнхий боловсролын сургуулийн нээлтийн арга хэмжээ болно. Тус сургуулийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр зэрэг албаны хүмүүс оролцоно. Өнгөрсөн хоёрдугаард БСШУ-ны сайд Отгонбаяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажлын айлчлал хийх үеэр Кэмбрижийн их сургуулийн дэд ерөнхийлөгч, хатагтай Анне Лондал болон тус сургуулийн удирдах ажилтнуудтай уулзаж, Монгол улсад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кэмбрижийн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх талаар санал солилцон, тохиролцоонд хүрч чадсан билээ. Ингэснээр БСШУЯ болон Кэмбрижийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөртэй төрийн өмчийн эхний сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа энэ аж.
Д.Долгор
Д.Долгор