Хүүхэлдэйн театрын даргыг сонгон шалгаруулалтаар томилно

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэйн театрын даргыг сонгон шалгаруулалтаар томилно

Хүүхэлдэйн театрын даргын үүрэг гүйцэтгэгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт хандан ахмад уран бүтээлчид мэдэгдээд буй. Энэ талаар сайд Ё.Отгонбаяраас лавлахад “Хүүхэлдэйн театрт үүсээд байгаа асуудлын талаар одоогоор ямар нэг тайлбар хийх боломжгүй байна. Тус театрын даргыг Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаар шалгаруулж томилох учиртай. Шалгаруулалт одоо ид хийгдэж байна” гэсэн хариулт өглөө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж