
Ариунцэцэг гэгч шавилхан бор охиныг хар нялхаасаа Мянгаагын гараар орлоо
хэмээн харамсах хvн байсан бол харин тvvний найз охидууд нь “Чадаж
байгаа юманд арга байхгvй” хэмээн хэвлэлvvдээр ярилцлага өгөөд амжсан.
Хур баян эрийн хуучин амраг Пvрэвсvрэн хаягдаж хоцрохгvй гэсэндээ байдаг
аргаа хэрэглэн, бvр шинэхэн хосуудтай хамтдаа амьдарч vзсэн гэж байгаа.
Нээрээ ч насаараа идээд барахгvй мөнгөтэй хvнд хаягдсанаас нэр хvндээ
гишгэлж байгаад ч болов зууралдаад vлдэхийг бодоо биз. Шазруун эхнэрийн
хөлд vрэгдэх шахаж, загварын тайзнаасаа хvчээр бууж, боловсролгvй
бvдvvлэг, галбиргvй бvдvvн зэргээрээ дуудуулсан Ариунцэцэг бvр сvvлдээ
эх орноо орхин Сингапурыг зорьсон. Харин өнөө хөөгдсөн гэгдээд буй
Ариунцэцэг Сингапурт бизнесийн сургуульд суралцаж байгаа бөгөөд
боловсролгvйгээрээ дуудуулсан Пvvжээдээ хэн болохоо харуулахаар шийджээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.