Дэвид Швиммер гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Дэвид Швиммер гэрлэжээ

“Найзууд” киногоороо та бидний танил болсон жүжигчин Дэвид Швиммер гэрэл зурагчин Зои Бакман гэх бүсгүйтэй хуримаа хийжээ. Хосууд 2007 оноос эхлэн болзож эхэлсэн ба өнгөрсөн гуравдугаар сард сүй тавьсан тухайгаа албан ёсоор мэдээлж байсан юм. Харин тэд хуримаа тун нууцлаг хийсэн ба гэр бүлийнхэн болон найзуудаас нь бүрдсэн 100-аад зочин хүрэлцэн иржээ.

Дэвид Швиммер нь жүжигчин төдийгүй телевизийн бүтээлийн чадварлаг найруулагч. Түүний найруулсан бүтээлүүдээс телевизийн шилдэг бүтээлийн шагналд нэр дэвшиж байсан юм.

Энэ онд “Мадагаскар 3” хүүхэлдэйн кинонд дуу оруулж байгаа ба найруулагчаар нь ажиллаж байгаа “Trust” кино ирэх онд нээлтээ хийх юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж