Алтан зарчимтай гишүүн

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Алтан зарчимтай гишүүн

Раднаасүмбэрэлийн Гончигдорж  уурлаж, өөрийгөө өрөөлтэй хамт зовоохгүй
гэж амьдралдаа бодож явдаг алтан зарчимтай хүн. Тэрбээр хүн өөрөө
өөрийгөө зовоодог хамгийн том зүйл нь уур, уцаар гэж үздэг. Гончигоо
ингэж өөрийгөө зовоогоод байх хэнд ч хэрэггүй гэж боддог. Энэ талаасаа
өөрийгөө тэрээр амиа бодсон хүн ч гэж тодорхойлчихдог байна. Харин улс
төр, ажлын шаардлагаар хэн нэгэнтэй маргалдаж, хурцхан үг хэлэх нь бий.
Үүнийгээ бусад минь яагаад ийм хурц шүүмжлэл хэлэв гэж бодог. Бодоод
асуудалд хандаг. Улс төрийн зайлшгүй нөхцөл, байр сууриа илэрхийлэх арга
хэрэгсэл гэж үздэг байна.  Гэхдээ дараа нь тэр хүнтэйгээ уулзаж, тухайн
үед би арай ширүүлсэн байна лээ. Миний бодлоор ийм байсан хэмээдэг зан
түүнд бий. Өрөөлийг сэтгэл ханамжтай байлгавал өөрийн сэтгэл ханамж тэр
гэж Гончигоо үзнэ. Энэ нь түүнд эцгээс нь сургасан сургаал. Угаасаа тэр
ясны математикч болохоор аливаа асуудалд ялагч, ялагдагч гэдэг ойлголт
байхгүй байх нь зөв гэж боддог. Мөн хоёулаа ялсан байх ёстойг эж,
мэтгэлцээний нэг чанар нь хэн хэн нь ялсан гэх сэтгэл хангалуун байх
ёстой гэж үздэг хүн.

www.shudarga.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж