Тэр нэгэн өдөр харц тулгаран учирсан болохоор
Тэгээд бас дэндүү жаргалтай мөчүүдийг урласан болохоор
Тэвэрт чинь эрхлэхдээ өөрийгөө би олсон болохоор
Тийм гэгээхэн байдаг юм болов уу чи бидний хайр
Мөнхийн ягаан даль цэцэг гэж байдаггүй боловч
Мөрөөдөлд минь хайрын ягаан даль мөнхөрсөн болохоор
Мэнгэ төөрсөн заяанд учирах ёсгүй ч бидэн хоёр учирсан болохоор
Миний чиний хайр тийм тэнгэрлэг юм болов уу