
Нэг хэсэг олны анхаарлын төвд байнга байсан Ерөнхий сайд асан
М.Энхсайхан нүдэндээ давхраа хийлгэж, олныг гайхуулж байлаа. Тэрээр
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн зовхио татуулж, гоо сайхандаа
чмалахааргүй анхаарал тавьсан ч гэсэн ялалт байгуулж чадаагүй юм.
УИХ-ын гишүүн Ч.Улаан арьсаа татуулж залуужсан
Ч.Улааныг улс төрөөс илүү уяач байхдаа дуртай гэдгийг хэн бүхэн мэднэ.
Улсын наадмын айраг түрүүг хуу хаман, хурдан хүлгүүддээ зориулан дуу
хийлгэж өөрөө клипэнд нь тоглодог зайтай монгол эр. Тэрээр сүүлийн үед
хурдан морьдоосоо ч илүү чухалд нэгэн зүйлийг тооцох болж, алт шиг цагаа
үрж эхэлжээ. Ч.Улаан гишүүн бага зэрэг сулраад байсан нүүрнийхээ
арьсанд санаа тавьж арьсаа татуулан дөнгөж дөч шүргэж буй залуухан
хархүү шиг малилзах болжээ. Тэрээр үүнийгээ хичнээн нууцалсан ч
ангийнхаа хөвгүүдийг хэдэн хослол сэлгэж өмсдгийг нь хүртэл андахгүй
мэддэг эмэгтэй гишүүдийн харцнаас мултарч чадалгүй нууцаа задалсан гэнэ
лээ
Л.Гүндалай байгалийн хуулийг зөрчив
УИХ-ын гишүүн Л.Гүндалай мисс эхнэрийнхээ зөвлөгөөг даган байгалийн
хуулийг зөрчив. Тэрээр улс төр, намын ажил гэсээр хэдхэн жилийн дотор
хөгширч арьсаа унжууллаа гэсэн шүүмжийг эхнэрээсээ хүлээж цагтаа
Монголын сайхан хүүхнүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг байсан гэргийнхээ
үгийг үг дуугүй дагахаар шийдэн гоо сайхны мэс засал хийлгэсэн. Арьсаа
татуулж нүднийхээ давхрааг томсгожээ. Өөрөө гадаадын өндөр хөгжилтэй
оронд эмч мэргэжил эзэмшсэн учраас гоо сайхны мэс засал хийлгэхэд цаашид
эрүүл мэндэд нь ямар нэгэн муу нөлөөгүй гэдэгт итгэлтэй байдаг гэнэлээ
Ерөнхийлөгч “Хөөрхөн төрөх албатай” гэж үздэг
Улсын ерөнхийлөгч гэдэг тэр улсынхаа иргэдийн төлөөлөл гэхээсээ гадна
өнгө төрх, нэр нүүр болж явдаг. Манай улсын дөрөв дэх ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийг сонгуульд өрсөлдсөн мөчөөс нь л жижигхэн биетэй, улс орны
төлөөлөл болно гэхэд арай л намхан юм. Гадныхан “Энэ монголчууд яасан
намхан хүмүүс вэ? гэнэ дээ. Дээл өмсөхөөрөө хаашаа янзын амьтан харагдах
бол?” гэх зэргээр шүүмжилж байсан. Харин ерөнхийлөгч олны ам дамжин
яригдах энэ асуудалд огтхон ч санаа зовоогүй. Зовлоо гээд ч яах юм. Ямар
намхан хүн муу ерөнхийлөгч байна гэсэн теорем батлагдчихсан байгаа биш.
Тиймдээ ч “мини” ерөнхийлөгчийн гоо сайхан мэс заслын ширээ дамжаад
амжсан байгаам даа.
www.shudarga.mn