Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 13

Аравдугаар сарын 13-ны баяр

Байгалын гамшгийн аюулыг бууруулах олон улсын өдөр

Байгалын гамшгийн аюулыг бууруулах олон улсын өдрийг (International Day for Natural Disaster Reduction) НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолын дагуу Байгалын гамшгийн аюулыг бууруулах арван жилийн (International Decade for Natural Disaster Reduction) — 1990-1999 хүрээнд анх удаа тэмдэглэжээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1999 онд энэ өдрийг жил бүр тэмдэглэж байхаар шийдсэн байна. Байгалийн гамшгийн улмаас дэлхий даяар өдөрт дунджаар 184 хүн амиа алдаж байна. Хотжилтын улмаас байгалийн гамшгаар үрэгдэгслийн тоо улам өсөх хандлагатай болж байна. Хэрэв урьдчилан сэргийлэх талдаа улс орнууд улам ихийг хийвэл сая сая хүний амийг аварч чадна.

Оросын бүрэлдэхүүнд орсоны Тувагийн өдөр

Албан ёсны нэр  нь Тыва улс. Үндсэн хуулиараа Тыва ба Тува нэр нь адилхан. Хзийн төвд газар зүйн байрлалтай. Тува 1758-1911 онуудад Манжийн, 1912-1918 онуудад Оросын мэдэлд байжээ. 1918 оны зургадугаар сарын 18-нд тусгаар тогтносон Танна-Тува улсыг зарлаад 1921 оноос Тува ард улс болж дэлхийн хоёр дахь социалист орон болж байлаа. Тува ард улс 1944 оны аравдугаар сарын 13-нд Оросын холбоот социалист Орос улсын бүрэлдэхүүнд автономи болон оржээ.

Өдрийн ишлэл

“Ямар нэгэн зүйлийг хэлүүлэх гэвэл эртэй хүнийг гуй, ямар нэгэн зүйлийг хийлгэх гэвэл эмэгтэй хүнээс гуй” (Маргарет Тетчер  1925 оны аравдугаар сарын 13-нд төржээ.) 

Британийн улс төрийн зүтгэлтэн,консерватив намыг 1975 оноос, Их Британийн Засгийн газрыг 1979-1990 онуудад толгойлж байв. Баронесса хэргэмтэй. Улс төрийн нам, дараа нь сөрөг хүчин ба Засгийн газрыг толгойлсон Баруун европын анхны эмэгтэй.

Маргарет Тетчер Роналд Рейгантай 1986 онд уулзаж байхдаа. Кемп-Дэвид

Бусад ишлэлээс: “Та бодит засаглалыг атгаж байна гэж ярих нь та жинхэнэ леди гэж хэлэхтэй адил. Хэрэв түүнийг чанга хэлчихсэн бол тэр нь худал болж таарна.”

“Ардчилсан үндэстэн террористуудад хэрэгтэй хүчил төрөгч PR-nau y, hggr vejgh htjtumta3

“Хүний тухай өөрийн сэтгэгдлээ би эхний 10 секундад гаргаад түүнийг хувиргадаггүй.
“Дайснаа сайтар судалж үзэх хэрэгтэй. Тэр цагт л нэг удаа түүнийг найзаа болгон хувиргаж болно”

“Эдийн засгийн эрх чөлөөгүйгээр бусад ямар ч эрх чөлөө байхгүй”
“Тулаанд ялахын тулд түүнийг хоёр удаа хийж болно”
“Европ түүхээр, Америк гүн ухаанаар бүтээгдсэн юм”

Үйл явдал

Зургаан тэрбум дэх иргэн төрөв

1999 он: Сараево хотын 29 настай Фатима Хелач хүү төрүүлсэн нь дэлхийн зургаан тэрбум дахь иргэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж