Гүзээлзгэнэ ба уян хатан байдал

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Гүзээлзгэнэ ба уян хатан байдал

“Би хайртыгаа алхаагаар нь таньдаг” хэмээн нэгэн дуунд өгүүлдэг. Үнэхээр, эмэгтэй хүнийг юу сайхан харагдуулдаг билээ? Мэдээж, эрхэмсэг тэгш нуруу. Нурууны өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга бол “жимсний хатан хаан” хэмээгдэх гүзээлзгэнэ юм.

3000 гаруй жилийн өмнөөс артрит, тулай өвчний үед гүзээлзгэний “курс эмчилгээ” хийдэг байжээ. Өнөөдөр ч, эмч нар тулгуур эрхтэнүүдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд  гүзээлзгэнэ үр дүнтэй болохыг баталсаар байна. Найрлагад нь орох, алим, нимбэг, сүү, этилметилсалицилын органик хүчлүүд бохирдлыг гадагшлуулдаг тул хэрлэг өвчнийг маш сайн эмчилдэг.

Түүнчлэн хоол боловсруулах системийн цэвэрлэгээ, даралт бууруулах зэрэгт өргөн хэрэглэж байна. Энэхүү шүүслэг жимсэнд эрдэс, төмөр, магний, марганец, калий, зэс ихээр агуулагдах ба С, В5 аминдэмийн дутагдалд юугаар ч орлуулшгүй үр дүнтэй.  Бусад жимстэй харьцуулахад чавга, усан үзэмнээс 2 дахин, кивинээс 3 дахин, алим, улаан лоолиос 6 дахин, лийр, амтат гуанаас 15 дахин ашигтай гэж үздэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж