Театр “Атга нөж” жүжгээр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Театр “Атга нөж” жүжгээр нээлтээ хийнэ

Улсын драмын эрдмийн театр өвөл цагийн нээлтээ энэ сарын 15-нд хийхээр болжээ. Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ой ирэх онд тохиож байгаатай холбогдуулан Улсын драмын эрдмийн театр 80 дахь жилийнхээ нээлтийг ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгээр үүдээ нээх юм. Энэ сарын 15-17-нд “Атга нөж” жүжиг, 20-21-нд “Саран хөхөө” жүжиг, 22-24-нд “Сарны цагаан цус”, 27-31-нд “Тамгагүй төр” жүжгийг тус тус тайзнаа дахин амилуулахаар бэлтгэж байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж