“Дэү” корпораци засвар үйлчилгээг бүрэн хариуцахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

“Дэү” корпораци засвар үйлчилгээг бүрэн хариуцахаар болжээ

Өнгөрсөн жил нийслэл хот байгуулагдсны 370 жилийн ойд зориулж, Засгийн газраас Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх зорилгоор БНСУ-ын Дэү корпорацид үйлдвэрлэсэн 400 ширхэг том оврын автобус худалдан авсан. Нийтдээ 31 тэрбум төгрөг зарцуулсан Дэүгийн BS 106 L загварын автобусны нэг бүрийн үнэ 62900 мянган ам долларын үнэлгээтэй. Энэ автобусны эхнийх нь манай улсад өнгөрсөн оны 2-7 дугаар сард бүрэн орж иржээ. Үйлчилгээнд яваад хагас жил гаруй хугацаа өнгөрсөн ч өнгөрсөн өвлийн хүйтний шалгуурыг давч чадаагүй учир нийслэлийн нийтийн тээврийн газар болон салбарын яамны зүгээс Дэүгийнхэнд байдлыг дуулгаснаар тус үйлдвэрийн удирдлагууд “Гурван сарын дотор асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Манай баталгаат хугацаа 7дугаар сард дуусах хэдий ч цаашид техникийн зүгээс гарсан эвдрэлийг бид хариуцах болно гэдгээ хэлье. Өөрсдийн зүгээс хариуцлага хүлээнэ” гэдгээ илэрхийлснээс гадна манайханд ч бас ашиглалтын алдаа гаргасныг санууллаа. Баталгаат хугацаа дууссан ч олгосон нэг жил гэлтгүй цаашдаа хамтарч ажиллаж засвар үйлчилгээг үзүүлэхэд бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж