Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Иргэнийг залилжээ

Чингэлтэй дүүргийн  II хороонд Г-г залилсан хэрэг өчигдөр гарлаа. Тус хороонд байрлах Компьютер ланд төвийн гадна машинтайгаа явж байсан иргэнийг ачаа ачих уу, их мөнгө өгнө шүү гэж 30-35 орчим насны 150 см орчим өндөртэй, шар царайтай, шаргал өнгийн юүдэнтэй хүрэм, хөх жинсэн өмдтэй эрэгтэй хүн хэлсэн аж. Иргэн Г итгээд хүлээж байтал тэрбээр принтерийн хор, бичгийн цаас авах гэтэл мөнгө дутчихлаа 72.000 төгрөг зээлээч очоод өгье гээд авсан гэнэ. Жолооч итгээд мөнгөө өгөөд хүлээсэн боловч тэрбээр ирээгүй гэнэ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс гэмт хэрэгтнийг хайж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж