Шат шатны ИТХ иргэний нийгмийнхэн шиг иргэддээ ойр ажиллах ёстой гэв | News.MN

Шат шатны ИТХ иргэний нийгмийнхэн шиг иргэддээ ойр ажиллах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Шат шатны ИТХ иргэний нийгмийнхэн шиг иргэддээ ойр ажиллах ёстой гэв

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэж чухамдаа юуг хэлдэг, хэн түүнд хэрхэн оролцож иргэдээ төлөөлөх боломжтой, байгаа боломжоо ашиглан сонгогчдодоо хэрэгтэй шийдвэр гаргуулахад ямар бэрхшээл тулгардаг талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцох сургалтыг НИТХ-ын ажлын алба зохион байгууллаа. “Нийслэл бол бага Монгол Улс гэх нь бий. Учир нь нийслэлийн өнгө төрх ямар байхаас улсын маань нүүр царай хамаардаг. Нутгийн захиргааны байгууллагын Хангарьд ордонд анх удаа орж ирж, НИТХ-ын чуулган болдог энэ танхимтай танилцлаа. Санаж сэдэж, идэвхи гаргавал аль ч шатны хурал тодорхой шийдвэр гаргаж, түүнийх нь дагуу ажил урагшилдгийг эндээс харж болно” хэмээн УИХ-ын гишүүн, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд ярианыхаа эхэнд хэлсэн. Засаг даргын хавсарга маягаар явдаг байсан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үүрэг улам бүр нэмэгдэж байгаа. Хурлын төлөөлөгчид аливаа асуудалд хэт болгоомжтой хандсанаас тодорхой шийдвэр гарахгүй байх нь элбэг. Иргэддээ өөрсдийгөө таниулж чаддаггүй, нэг хэв загварт орчихсон зэрэг дутагдал нутгийн удирдлагын байгууллагад амь бөхтэй байгааг  эрхэм гишүүн шүүмжилсэн юм.  Иргэний нийгмийн байгууллага руу иргэд юуны учир асуудлаа барьж очоод байгаагийн учир нь  тэд иргэдээ маш сайн сонсч чаддагт байгаа. Гэтэл шат шатны хурлынхан ийм байж чадахгүй байгааг ч мөн нэмж хэллээ гэж нийслэлийн Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.

Д.Цээнэ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бүлэглэл 2010-03-24 127.0.0.1

ИТХ-д эрх өгөхөд тэр гишүүд найз нөхөрөөр хуваагаад л авна Тэр хурал найз нөхөд ах дүүгийн холбоо ярихгүй цэвэршссэн нөхцөлд шудрага хувиарлалт зарчим ирнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж