Хот суурингийн цэцэрлэгжилт эрдэм шинжилгээний хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Хот суурингийн цэцэрлэгжилт эрдэм шинжилгээний хурал боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Ойн газар”,  Улаанбаатар хотын захирагчийн албанаас “Хот суурингийн  цэцэрлэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурлыг өнөөдөр Хангарьд ордонд зохион байгууллаа. Хурлын нээлтэнд Ойн газрын дарга М.Тунгалаг, Улаанбаатар хотын захирагчийн албаны дарга Ч. Бат нар оролцсон бөгөөд хурлын үер “Говь хээрийн, хот суурингийн газрыг цэцэрлэгжүүлэх”, “Улаанбаатар хотын цэцэрлэгт хүрээлэнд тархсан хөнөөлт шавжийн судалгаа” зэрэг олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан юм. ХААИС-ийн доктор, профессор Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ жил бүр нийслэлийг  цэцэрлэгжүүлэхээр  их хэмжээний мөнгийг зарцуулж мод тарьдаг. Гэтэл ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа  нь нүдэн дээр илт байна. Энэ нь мод бойжуулах хэсэгтээ анхаарал хандуулахгүй байгаан хор уршиг.Тиймээс зориулалтын мод үржүүлгийн газрыг олноор байгуулах шаардлагатай байна гэв.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж