Хараар амьдрагчид сайн дураараа баригдах уу

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Хараар амьдрагчид сайн дураараа баригдах уу

Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллого эхлэхэд 32 хоног үлдлээ. Уржигдраас эхлэн гадаа­дад оршин суугаа иргэдээ интернэтээр тоолж эхэлсэн билээ. Манай улс хүн амынхаа тоог нарийн гаргаж чаддаггүй гэсэн шүүмж байдаг. Нэг үгээр хэлбэл хоёр сая гаруй хэмээн багцаалаад л орхидог. Энэ удаад гадаад, дотоодод байгаа гэж ялгалгүй бүгдийг нь тоолохоор их ажилд хан­цуй шамлан ороод буй. Га­даадад зургаан сараас дээш хугацаатайгаар амьдарч бай­гаа иргэд интернэт тоол­логод хамрагдах ёстой. Гэхдээ сайн дураараа шүү. Интернэт тоол­логод иргэн өөрөө мэ­дээл­лээ нөхөж байгаа нь мэ­дээллийн чанарт эерэгээр нө­лөөлж бай­гаагаараа ач хол­богдолтой хэмээн үзэж буй.

Гадаадын улс оронд ажил­лаж, амьдарч байгаа иргэдэд Монгол Улсын иргэний тоонд орох хүсэл, сонирхол бий бо­лов уу. Интернэт бүртгэл тө­дийлөн үр дүнтэй байж ча­дах уу гэсэн асуулт үүсч бай­на. Манай улсын иргэд га­даадад хууль бусаар ажил­лаж, амьдрах тохиолдол олон. Тиймээс интернэт тоол­логод бүртгүүлж хууль бу­саар амьдарч байгаагаа мэдэг­дүүлэх хүн бараг байхгүй биз. Сүүлийн үед гадаадын ир­гэн болох сонирхолтой хү­мүүс олширсон. Хэдийгээр Монголдоо амьд­рах хүсэл байсан ч арга­гүйн эрхэнд эх нутгийнхаа харьяатаас гардаг. Арлын Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг улс оронд амьдарч буй монголчууд нутагтаа ирэ­хээрээ муу муухайг нь гайхаад л буцдаг. Үлдэж, улсаа хөг­жүүлж, цэвэршүүлэх хүсэл байвч хүмүүсийн тархийг угаа­хаас нааш бүтэхгүй хэ­мээн халширдаг бололтой. Амьд­рахын эрхэнд хараар ажил­лаж буй иргэд сайн дураараа “Би Монгол Улсын иргэн” хэмээн бүртгүүлэх хэрэг бай­на уу. Бүртгүүлснээсээ болж хоолноосоо салахад хүрч болно. Эдгээр иргэнийг шууд бүртгэхээсээ урьтаж бүрт­гүүлэх сонирхолтой байгааг асуух нь зөв байх. Ингэвэл аль аль талдаа ч амар. Хэрэв ингэж асуусан бол өөр нэг асуултын хариултыг олж болох юм. Энэ хариулт иргэдийг эх нутагтаа сай­хан амьдрах боломжийг бүр­дүүлж чадахгүй байгаа тө­рийн түшээдэд хам­гийн их хамаатай. Тиймээс интер­нэт тооллогод иргэд хэр­хэн хамрагдсанаар нь улс­­төрчдийн ажлыг дүгнэж бо­лох нь. Гадаадад амьдарч бай­гаа шигээ эх орондоо амьд­рах дургүй хүн байхгүй. Ийм нөхцөл, боломжийг бүр­дүүлэх хэрэгтэй байна, түшээд ээ. Монгол Улсынхаа иргэн хэмээн бүртгүүлмээр л байна. Даан нь ч…

У.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж