Польшид осол гарч, 17 хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Польшид осол гарч, 17 хүн амиа алдлаа

Польш улсын нийслэл Варшав хотоос өмнө зүгт байдаг сууринд болсон зам тээврийн осолд 17 хүн амиа алджээ. Золгүй явдал тус улсын нийслэл хотоос 80-аад км-ийн зайд орших Нау-Миэстo сууринд нар мандхаас өмнөхөн битүү манан бүрхсэн үед микроавтобус болон суудлын тэрэг хоёр мөргөлдснөөс үүсчээ. Хэргийн газарт 16 хүн тэр дороо амиа алдсан байсан бөгөөд хүнд бэртсэн нэг хүнийг эмнэлэгт аваачсан боловч аварч чадаагүй байна. Ослоос нэг хүн амьд үлдсэн ч маш хүнд гэмтэлтэй байгаа бололтой. Цагдаагын газрын төлөөлөгч хэвлэлийхэнд мэдэгдэхдээ “Одоогоор бидний мэдэж байгаа зүйл бол зөвхөн, Микро-Автобус жолоодлого алдан урсгал сөрж, өмнөөс нь ирж явсан Волво маркын суудлын машинтай мөргөлдсөн” гэх мэдээлэл өгсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж