Rachel Weisz L’Oreal-той гэрээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Rachel Weisz L’Oreal-той гэрээ хийлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг L’Oreal Paris зар сурталчилгааны нүүр царайгаараа жүжигчин Rachel Weisz-ыг сонгожээ. Тэрбээр рекламны зураг авалтаа хийлгэж эхлээд байгаа ба түүний тоглосон рекламууд ирэх оноос цацагдаж эхлэх аж.

    “Би баялаг түүхтэй, бүсгүйчүүдийн нэр төрийн баталгаа болж ирсэн энэ брэндийг төлөөлөх болсондоо баяртай байна. Энэхүү брэндийг би гоо сайхан, өвөрмөц шинжийг зэрэг бүрдүүлж чаддаг гэж боддог” хэмээн жүжигчин бүсгүй ярьжээ. Харин компанийн хэвлэлийн төлөөлөгч “Rachel Weisz төрөлхийн натурал гоо үзэсгэлэнтэй. Мөн тун чадварлаг жүжигчин. Түүний гоо сайхан, нэр хүнд манай брэндийн зиндаанд таарахуйц хэмээн бид үзсэн. Тиймээс манай элчингээр ажилладаг үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн эгнээнд түүнийг элсүүлээд байна” хэмээн мэдээлсэн байна.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж