Хүндэтгэлийн чуулган болно

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Хүндэтгэлийн чуулган болно

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож буй. УИХ-ын хаврын чуулганаас ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоол гаргаж, түүнд зааснаар 20 жилийн ойг аравдугаар сард тэмдэглэхээр болсон юм. Энэ дагуу Хүндэтгэлийн чуулганыг аравдугаар сарын 20-нд 12.00 цагт хийхээр өдөр, цагийг товлоод байна. Хүндэтгэлийн чуулганд гадаадын болон дотоодын зочид төлөөлөгчид олноор хүрэлцэн ирэх тул тус чуулганы үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн тоонд хязгаар тавьж буй гэх  мэдээлэл ч ирлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж