Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Монголын Үйлдвэрчний эвлэл/ҮЭ/-Данийн Үйлдвэрчний зөвлөл/ҮЗ/-ийн хамтарсан төслийн зөвлөлдөх хорооны хуралд хүрэлцэн ирсэн Данийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Дани улсын Үйлдвэрчний зөвлөл нь  гурван талт бүтцээр ажиллаад 100 гаруй жил болж байгаа бөгөөд олон улсад асуудлыг хамтын яриа хэлэлцээ, зөвшилцөл дээр үндэслэн шийдвэрлэдэг “Данийн зарчим” гэдэг томёолол хүртэл бий болжээ. Харин манай улсын хувьд хоёр жилийн өмнөхөн гэхэд л аливаа хөдөлмөрийн маргааныг шүүхээр шийдвэрлэдэг цорын ганц орон байсан бол энэ чиглэлээр өөрчлөлт хийж, асуудалд аль болох хүлээлт үүсгэж, маргаан болгохгүйгээр цаг алдалгүй эв зүйгээр шийдвэрлэж байх бодлого баримталж байгаа юм.  “Улаанбаатар хотын хувьд  ҮЭ-ийн үйл ажиллагааг байнга дэмжиж, шинэ ажлын байр бий болгох, тухайн иргэний ажлын байрыг хадгалахад ихээхэн анхаарал хандуулж байгаа. Хөдөлмөрийн маргаантай асуудал гарч байдаг ч асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилладаг гэдгийг уулзалтын эхэнд Засаг даргын нэгдүгээр орлогч онцолсон байна.
Данийн Үйлдвэрчний зөвлөл нь Монголын ҮЭ, Ажил олгогч  эздийн холбоотой хамтран хөдөлмөрийн маргаантай асуудлыг шуурхай зохицуулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс “Монголын албан бус салбарт ажиллагсдын эрхийн баталгааг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж дуусаад байгаа юм. Энэ удаагийн хурлаар төслийн нэгдүгээр шатны үйл ажиллагааны биелэлтийг хэлэлцэж, хоёрдугаар шатыг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа Данийн төлөлөөгчид илэрхийлжээ.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж