Баянхонгор аймгийн Баянлиг сумын тавдугаар багийн нутагт галзуу өвчин гарснаас хойш олон аймагт энэ өвчин бүртгэгдээд байна. Одоо Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул багийн “Цагаан бургаст”, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын дөрөвдүгээр багийн нутаг , Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Зүүн булаг”, “Хар үзүүр” , Төв аймгийн Баяндэлгэр сумын “Харуул энгэр” гэдэг газар, Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт нийт 210 мал энэ өвчний улмаас үхжээ. Өвчний цагийн байдалд өөрчлөлт ороогүй бөгөөд 920 мал, амьтанд урьдчилан сэргийлэх вакцин хийж, хязгаарлалтын дэглэм тогтоосныг үргэлжилж байна.
Х.Хангал