Хөдөлгөөнт эргүүлийн газраас мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнт эргүүлийн газраас мэдээлж байна

Үйлчлүүлэгчийнхээ түрийвчийг авч зугтжээ:
Өнгөрсөн шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах “Холлидэй” баарны гадна  иргэн Н түрийвчтэй мөнгөө булаалгажээ.  Уг мэдээллийн дагуу НХЭГ-ын 223-р чиглэлийн эргүүлийн офицер дэд /ч Б.Алтанхуяг, д/а С.Тэгшбаатар нар  шалгасан байна.  Шалгалтаар “Холлидэй “баарын зөөгч Б нь согтуурсан үедээ тус бааранд үйлчлүүлээд гарсан иргэн Н 62.000 төгрөг, ХААН банкны виза карт, Номин дэлгүүрийн үйлчлүүлэгчийн карт зэрэг эд зүйлтэй түрийвчийг булаан авч зугтаасан  байсан нь тогтоогджээ. Уг хэргийг хохирогчийн зааснаар илрүүл, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Хордлогын төвд хүргэжээ:  
Өчигдөр 16,00 цагийн үед Баянгол дүүргийн гуравдугаар хорооны 70 дугаар байранд амьдардаг  залуу амиа хорлох оролдлого хийжээ. Тодруулбал, тус байрны  … тоотод  оршин суух 25 настай эрэгтэй А гэгч амиа хорлохыг оролдон эм уун, цаасны хутгаар гарын судсаа ханах гэж байсныг НХЭГ-ын 340-р чиглэлийн эргүүлийн офицер д/ч Гантулга, а/ч Энх-Амгалан наар саатуулсан байна. Түүнийг  ЯТТ-ын  103-аар Зэвсэгт хүчний төв Госпиталийн хордлого тайлах тасагт хүргэжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж